Рюүо Э.Санчирболд чянко хоолны газар нээлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан манай бөх Рюүо Э.Санчирболд Токио хотын Киншичёод “Чянко Dining Ryu” хэмээх чянко хоолны газар нээж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Рюүо 2013 онд зодог тайлсан. Одоо Миягино ояката буюу Хакүхо аваргын менежер ажилтай. Мөн дэвжээндээ залуу бөхчүүдийн дасгалжуулагч багш.

Олон жил Миягино дэвжээний чянког хийж ирсэн санданмэ зиндааны Кирюү өнгөрсөн Нагоя башёд зодог тайлсан билээ. Кирюү одоо “Чянко Dining Ryu”-гийн хоолны амт чанарыг хариуцаж байна.

Энд Миягино дэвжээний тусгай жороор хийсэн сүмочдын чянко төдийгүй таван цулын монгол хоолоор ч үйлчилж байгаа гэнэ.

“Чянко Dining Ryu”-д Э.Санчирболд ёслолын маваши, магэ үс, Хакүхогийн түрүү бөхийн шагнал зэрэг олон үзмэр дэлгэжээ.

Япон дахь монголчуудын орох газар ийнхүү нэгээр нэмэгдлээ.

Тавтай морилно уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.173) 2023 оны 09 сарын 04

Ашиг орлого өндөр байгээ. Очихоороо хоол иднээ

2  |  0
Top