Чөлөөт бөх: ОХУ-ын багийн 26 гишүүнийг ДАШТ-д оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 16-нд Сербид эхлэх сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох ОХУ, Беларусын шигшээ багт хийсэн шалгалтынхаа дүнг танилцууллаа. Украины дайны улмаас энэ хоёр орны баг олон улсын тэмцээнд оролцох эрхээ алдаад байсан билээ.

ДБНХ-ны тайланд “ДАШТ-д оролцох ОХУ, Беларусын шигшээ багийн мэдүүлгэнд багтсан 235 хүнийг бид маш нягт шалгаж дууслаа. Энэ 235 хүн дотор сонгомол, чөлөөтийн бөхчүүд, дасгалжуулагч, албаны хүмүүс бүгд багтсан. Манай тусгай комисс хараат бус болон хувийн мөрдлөгийн байгууллагуудаас өгсөн мэдээллийг нягталж шалгаад 26 хүнийг ДАШТ-д оролцох боломжгүй гэж үзлээ. Энэ 26 хүн дайныг идэвхтэй дэмжсэн, эсвэл ямар нэг хүчний байгуулагад харьяалагддаг болох нь тогтоогдсон” гэж дурджээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ 26 хүний нэрийг дурдсангүй, бөх үү, албаны хүн үү гэдгийг зарласангүй. Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд олимпын аварга Абдулрашид Садулаев, Заурбек Сидаков, Завур Угуев нарын нэрс дурдагдаж байна. Одоогийн байдлаар ОХУ-ын шигшээ баг Москвагийн ойролцоо бэлтгэлд гараад байгаа бөгөөд дээрх гурван бөх цугларалтад оролцож байгаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (203.91.115.48) 2023 оны 09 сарын 02

*** you

0  |  0
11(66.181.181.135) 2023 оны 09 сарын 02

Өмхий хулмаснууд бүгд хасагдах ёстой

0  |  1
Зочин(202.126.90.24) 2023 оны 09 сарын 03

Бүх оросууд л дайныг дэмжиж байгаа ш дээ, бүгдийг нь хасах хэрэгтэй юм биш үү

2  |  1
Top