Өчигдөр ОХУ-ын Татарстаны Казань хотод Татарстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит морин уралдаан боллоо. Тус уралдааны араб ангиллын төрөлд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат уяач, “Хаан Аргамаг” адуу үржүүлгийн газрын үүсгэн байгуулагч Хишигсүрэнгийн Амарбаясгалангийн АНДЕРТЕЙКЕР нэртэй хээр үрээ түрүүлж, Бүх Оросын АВАРГА хүлэг боллоо.
Хишигсүрэнгийн Амарбаясгалан нь ОХУ-ын дерби уралдаанд морио түрүүлгэсэн АНХНЫ МОНГОЛ хүн болов.
АНДЕРТЕЙКЕР хамгийн араас нэхсээр түрүүлж, уясан эзэн, Монгол Улсынхаа нэрийг мандууллаа.
ОХУ-ын телевиз, мэргэжлийн хэвлэлүүд монгол уяачийг онцолж байна. Наадмын шагналын сан 1 сая рубль байлаа. АНДЕРТЕЙКЕР энэ жил 5 уралдаанд оролцож, 2-т нь түрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Зүгээр баяр хүргэчч\nЧадахгүй яасан улс вэ
Тийм чадалтай юм бол эрлийз морьтой уралдалдаа чазага царайлаад хоцорно лдоо хөөрхий кк
Хэдэн эрлийз адуутай юмнууд уралдах газартай болсон нь яамай даа ккк
Бүх оросын рейтинг өндөр араб адуунууд урилгаар ирсэн. Бүх хотоос ирсэн гэсэн үг. Хамт уралдсан морьд бүгд тухайн бүс нутагтаа түрүүлээд ирсэн адуунууд юм.
Бүх Оросын аварга ч гэх шиг, арай л хөөрүү юу үгүй юу, Татарстаны ерөнхийлөгчийн нэрэмжит уралдаанд түрүүлэхээр бүх Оросын аварга болчихдог юм уу