Японы сүмо бөхийн холбооноос Намрын тэмцээнд шинэ бөхийн шалгалтад орох гурван бөхийн нэрийг зарлалаа. Энэхүү гурван бөхийн хоёр нь монгол бөхчүүд байна.
Оюутны ёкозүна Б.Чойжилсүрэн Оономацү дэвжээнд элсэн, шинэ бөхийн шалгалтад орох болжээ. Тэрээр Nippon Sport Science University их сургуулийн оюутан байхдаа 2022 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртсэн. Манай бөх макүшитагийн 15-аас барилдах юм.
Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 23 настай. 185 см өндөр, 149 кг жинтэй. Бага сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ. 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон тэмцээнд амжилттай оролцож, Японы Канагава мужийн сургуулийн багш нарын хараанд өртөж, 2016 оны хавар нь урилгаар ирсэн.
Шалгалтад орох нөгөө монгол бөх нь мөн Nippon Sport Science University их сургуулийг төгссөн Ш.Далайбаатар. Тэрээр Ошима дэвжээнд барилдах болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сумо Монгол бөхийг бодвол шударга болохоор сонирхолтой
Арлын Японд барилдаж буй бүх залуучууддаа өндрөөс өндөр амжилт хүсье.Хүүгий маань зорьсон зорилгодоо хүрэх зам нь саадгүй байх болтугай
Одоо энэ сумог үздэг, сонирхдог амьтан байдаг юм уу