БНХАУ-ын Чиндао хотод 09-р сарын 01-нээс 08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Хойд Марианы Аралын шигшээ багийг хожсон бол өнөөдөр дараагийн тоглолтоо Азийн хүчирхэг багуудын нэг БНСУ-ын шигшээ тоглож 6-0 харьцаатай хожигдол хүлээлээ. Манай баг эхний тоглолтоо Хойд Марианы Аралын шигшээ багтай хийж, 4-0 харьцаатай ялалт байгуулсан билээ.
Манай шигшээ баг дараагийн тоглолт 09-р сарын 03-ны 15:00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай хийнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Өндөр чадвартай багтай тоглож байж л сайжирдаг учир сайн туршлага хуримтлуулсан байх. Одоо улам зоригжиж, хор шарандаа улам илүү болохын төлөө тэмцээрэй хүүхдүүд минь
нэг ч гоол хийж чадахгүй болохоор цаашаа тоглох хэрэг байна уу хөвгүүд ээ?
Манай хөвгүүд сайн тоглосон. Хожигдол бүрдээ авах туршлага, алдаж байгаа зүйлээ талбай дээр мэдэрч авах л хэрэгтэй болохоос хожигдсондоо харамсаад, бусдын үгэнд шаналаад байх огт хэрэггүй
Солонгосыг хожих хэмжээнд бол хүрээгүй нь ойлгомжтой, тэнцэх хэмжээнд ч хүрээгүй нь тодорхой, гэхдээ одоо энэ бид болоогүй, чадахгүй гэсэн тоглохоосоо өмнө хожигдчихдог аймхай сэтгэл зүйгээ засахгүй бол сайжрахгүй шүү, эхний ээлжинд ядахдаа хожигдсон ч учиртай хожигддог болмоор байна