ЗХУ, ОХУ, Якутын гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркины 95 насны ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 3-нд буюу өнөөдөр Якутын Чурапча тосгонд явагдана. Тэмцээнд Монгол, Якутын шигшээ баг халз барилдах юм. Манай багийг нисэх буудалд айраг, идээ барин баяр ёслолын байдлаар угтан авлаа.
Якутын шигшээ баг
- Дэлхий, Европын АШТ-ий медальт Петр Копылов (57 кг);
- ОХУ-ын АШТ-ий медальт - Дархан Игнатьев (57 кг), Александр Авелов (61 кг);
- Алс Дорнодын АШТ-ий аварга - Артем Слепцов;
- Поддубный мэргэжлийн лигийн мөнгөн медальт, Ярыгиний тэмцээний хүрэл медальт, Байгаль нээлттэй тэмцээний аварга Константин Капрынов (70 кг);
- ОХУ-ын аварга Станислав Свинобоев;
- Алс Дорнодын аварга, ОХУ-ын оюутны АШТ-ий медальт Никита Софронов (92 кг).
Монголын шигшээ баг
-Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний тэмцээний хүрэл медальт Н.Насанбуян (57 кг);
- Монголын УАШТ-ий медальт Г.Болор-Эрдэнэ (57 кг);
- Азийн АШТ-ий хүрэл медальт П.Дашцэрэн (61 кг);
- Монголын залуучуудын АШТ-ий медальт Б.Зэнэмэдэр (61 кг);
- УАШТ-ий хүрэл медальт Төмөрчөдөр .Өглөөжаргал (70 кг);
- Батсүх Батбаяр (74 кг), Дагвадорж Оргилох (92 кг).
Сэтгэгдэл ( 5 )
Якутууд олимпын 2 аваргатай ард түмэн шүү: Роман Дмитриев, Павел Пинигин
Тусгаар улс биш ч холбооны улс болохоор үндэсний шигшээ баг байтугай өөрийн гэсэн нийслэлтэй бдаг юм шдээ
Якутыг бөхгүй гээгүй л байна ш дээ, тэр Пинигин чинь хуучин ЗХУ-ын нэр дээр л барилдаж байсан, ЗХУ, ОХУ-ын л шигшээ гэхээс Якутын шигшээ гэж байхгүй л дээ
Якутын бөх Дэлхийн аварга Павел Пинигин гэж мундаг эр байсан юм шүү.
Сүртэй ш дээ, Якутын шигшээ гэж юу байдаг юм бэ, ямар тусгаар улс биш