Чөлөөт бөх: ДАШТ-д орос, украин тамирчдыг өөр өөр хэсэгт оруулахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

ОХУ-ын спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө 12 хоногийн дараа Сербид эхлэх сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-ий талаар ярьжээ.

Тэрээр “ДАШТ-д хэрүүл маргаанаас зайлсхийж, орос, украин тамирчдыг өөр өөр хэсэгт хуваарилах ямар ч яриа гараагүй. Бүх юм дүрмийн дагуу явагдана. Би ДБНХ-ны Техникийн комиссийн гишүүний хувьд хэлэхэд Украины талаас энэ талаар ямар нэг хүсэлт, шахалт ирээгүй. Тэгэхээр ДАШТ-д орос, украин бөхчүүд хоорондоо барилдах тохиолдол гарна. Украины бөх баялаг уламжлалтай. Германы хорих лагерьт хоригдож байсан, олимпын аварга Яков Моисеевич Пункиныг нэрлэж болно. Орос, Украины бөхчүүд хоорондоо гар барихгүй, маргалдах зүйл байж болохгүй. Олимпын эрхийн ДАШТ-д ирж байгаа тамирчин ямар зорилготой байх ёстой вэ? Олимпын эрхээ авах, тийм биз дээ. Хэрэв дайсагналцах, муудалцах гэж байгаа бол өөр газар маргалд. Чөлөөт бөхийн дэвжээн дээр үзэн ядалт байж болохгүй” гэж ярьжээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top