Монголын баг IESF World Championship 2023 аварга боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

IESF World Esports Championships 15 дахь удаагийн тэмцээний DOTA2 төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон IHC E-Sports баг түрүүллээ. Тив бүрээс шалгарсан шилдэг 16 багаас ийнхүү Монголын баг тэргүүлж, 50 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Финалын тоглолтод манай баг Мьянмарыг 2:1 буулган авсан байна.

Манай баг B хэсгийг тэргүүлэн, IESF World Championship 2023 тэмцээний плей-оффт шалгарсан. Гэвч Киргизийн багт ялагдсан. Гэвч дараа нь Киргизээс даагаа нэхэж, финалд Мьянмарыг ялсан юм. Монголыг төлөөлөн оролцсон IHC Esports баг нь зүүн Өмнөд Азийн DPC-лигийн хоёр дахь дивизионд тоглодог баг юм. Мөн энэ тэмцээнд оролцсон манай MLBB TEAM баг тавдугаар байр, CS:GO TEAM баг 13-16 дугаар байр гэсэн амжилттайгаар оролцлоо.

IHC Esports баг:

Алтангинж '423' Билгүүн;

Сүхбат 'sanctity-' Отгондаваа;

Батбаясгалан 'Ace12' Наранханд;

Төгстөр 'Se' Дашевге;

Дасгалжуулагч: Санг Дон.

IESF World Championship 2023:

1-р байр —Монгол ($50 000);

2-р байр —Мьянмар ($30 000);

3-р байр —Киргиз ($20 000);

4-р байр —Индонез;

5-6-р байр — АНУ, Иордан;

7-8-р байр —Болгар, Украин;

9-12-р байр —Чех, Румын, Египет, Филиппин;

13-16-р байр —Швед, ӨАБНУ, Аргентин, Эквадор.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top