Энэтхэг нар руу “Aditya-L1” судалгааны станцаа илгээсэн тухай Энэтхэгийн сансар судлалын байгууллага мэдээлжээ.
“Aditya-L1” станц дөрвөн сарын турш аялахдаа 1.5 сая км зам туулсны дараа Лагранж L1 цэгт хало тойрог замд орно. Энэ цэгт дэлхий, нар хоёрын татах хүч тэнцдэг байна. Энэ байрлал нь тус станцад сүүдрээс эмээлгүй нарыг байнга ажиглах боломж олгох юм. Сансрын аппарат нь цахилгаан соронзон орон, соронзон орны тусламжтай нарны гэрэлт мандал болон титмийг ажиглах зориулалт бүхий долоон төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Нислэгийн үеэр “Aditya-L1” станц дэлхий рүү хоногт 1440 гэрэл зураг илгээх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )