Мэргэжлийн сүмогийн озэки Киришимагийн Озэки цолны найр Токио хотын The Okura зочид буудалд явагдлаа. Киришима цолны найраа Монголд, Дорнод аймгийн Сэргэлэн суманд хийсэн ч Японд хийж амжаагүй байсан юм. Түүний найранд Сүмо холбооны тэргүүн Хаккакү, ёкозүна Тэрүнофүжи зэрэг 700 гаруй зочин ирж, Киришима хамаг хүчээ дайчлан, барилдана гэдгээ амаллаа.
Киришима ирсэн зочдын өмнө “Озэки цолны найр хийж байгаадаа маш их баяртай байна. Зүүд мэт санагдаж байна. Бэлтгэлээ сайн хийвэл үр дүн нь башёд гарна. Хурдан Намрын тэмцээн эхлээсэй. Найр хийснийхээ дараагийн тэмцээнд сайн барилдахгүй бол болохгүй. Ирэх башёд кадобан гэх зэргээ мартаад барилдахад санаа зоволтгүй гэж бодож байна. Миний араас Хоошёорюү озэки боллоо. Хэн нь эхэлж ёкозүна болохоо үзнэ дээ. Багаасаа нэг клубт хамт байсан, одоо ч хамтдаа хатуу ширүүн бэлтгэл хийдэг болохоор түүнд ялагдмааргүй байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )