Сагсан бөмбөг: Сербийн тоглогч бөөрөө алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Сербийн шигшээ баг шөвгийн наймд шалгарсан ч маш том хохирол хүлээлээ. Тус багийн тоглогч Бориш Симанич (25 нас, 211 см) Өмнөд Судантай хийсэн тоглолтын үеэр авсан гэмтлийн улмаас нэг бөөрөө авхуулжээ. Сербийн хэвлэлийн бичсэнээр залуу тоглогчийн замнал зогсох аюултай байгаа гэнэ.

Самбар дор Бориш Өмнөд Суданы Нуни Омототой мөргөлдсөн. Омото түүнийг бөөрөн тус газар нь тохойлдсон бөгөөд серби тоглогч талбайг орхисон юм. Эхлээд жижиг гэмтэл мэт харагдаж байсан ч Боришийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж, хагалгаанд оруулахаас өөр аргагүй болжээ.

“Хэрэгтэн” Нуни Омото “Түүнийг эмнэлэгт хэвтсэн гэж сонслоо. Хурдан эдгээсэй гэж өдөр бүр Бурхандаа залбирч байна. Би уучлал гуйж байна. Санаатай гэмтээгээгүй шүү” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(88.169.59.201) 2023 оны 09 сарын 07

yamar yumnii heregten bhavdee

0  |  0
Top