Хойд Америкийн НБА лигийн тоглогч асан Гилберт Аренас АНУ-ын шигшээ баг Литвад ялагдсаны дараа шигшээ багаа хатуу ширүүн шүүмжилжээ.
Тэрээр “АНУ маш муу сул баг авчирсны үр дүнд юу болсныг та бүхэн нүдээрээ харсан. A, В, С, D, F ситемээр дүгнэх юм бол энэ баг F түвшин. Хэрэв Жимми Батлер, Жейлен Брауныг авсан бол бүрэлдэхүүн С зиндаа, Букер, Зайон, Жа Морэнт байсан бол В зиндаанд орох байлаа. Одоогийн багаас ганцхан Энтони Эдвардс л В түвшний багт орохоор. Шилдэг америк тоглогчдоос 1-ээс 5 дугаар шигшээ баг байгуулах юм бол одоогийн ДАШТ-д оролцож байгаа баг тавд л байх болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )