Японы сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт өчигдөр Кокүгикан ордонд явагдлаа.
Өнгөрсөн жилийн оюутны ёкозүна Б.Чойжилсүрэн 23 нас, 185 см өндөр, 151 кг жинтэйгээр шалгалтаа амжилттай давлаа. Эрүүл мэндийн үзлэгээ дуусгасны дараа визээ шинэчлээд 11 дүгээр сарын тэмцээнд макүшитагийн 15-аас барилдаж эхлэх юм. Б.Чойжилсүрэн Оономацү дэвжээнд өнгөрсөн жилийн 12 дугаар сараас байрлан, бэлтгэлээ хийж байсан. Б.Чойжилсүрэн “Одоо л нэг юм мэргэжлийн сүмоч болсон санагдаж байна. Баяртай байна. Хурдхан барилдмаар байна. Зорилго гэвэл макүшитад 7 давж түрүүлэн, ганц башёд жюүрёод гарах. Мэргэжлийн сүмод хүрч чадах газар хүртлээ явна даа. Ёкозүна Какүрюү шиг хурдан довтолгоо, олон янзын мэх хийдэг бөх болох хүсэлтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Өнгөрсөн жилийн Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээний финалд ялсан өрсөлдөгч нь одоо жюүрёод барилдаж байгаа Ооносато.
Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 23 настай. 185 см өндөр, 149 кг жинтэй. Бага сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Увс аймгийнхаа Тооны олимпиадад түрүүлж байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ.
Шалгалтад тэнцсэн бас нэг монгол бөх байгаа нь Nippon Sport Science University их сургуулийг төгссөн Ш.Далайбаатар. Тэрээр Ошима дэвжээнд барилдах болжээ. Ш.Далайбаатар “Ингээд сүмо бөх боллоо. Эхний зорилго бол жюүрёо. Цолтой бөх болбол Монголд зурагтаар гарах тул гэр бүлийнхэндээ барилдаанаа харуулмаар байна. Сүмо бол Японы тулааны урлаг тул хүндэтгэл, заншлаа сайн сахидаг бөх болох хүсэлтэй. Долоон жил хамт байсан Б.Чойжилсүрэнтэй цуг мэргэжилд орсондоо баяртай байна. Б.Чойжилсүрэн маань макүшитагаас, би хамгийн доороос эхэлнэ. 50 хувийн амжилтаа баталгаатай үзүүлэн, бага багаар ахисаар найзыгаа гүйцэх зорилготой” гэж хэлсэн байна.
Ш.Даваабаатар 2000 онд төрсөн. 180 см өндөр, 142 кг жинтэй.
Сэтгэгдэл ( 6 )
Demjdeggui tortei \nZaluus uuriin hucheer garj irseer amjilt\nIH Mongol sergen mandah tsag asui
Шинэ одууд болтугай
Монгол 2 хүүд амжилт
Амжилт амжилт
Их гүрний спорт агуу. Амжилт
Монголд сумо моодноос гараад өчнөөн жил болж байхад өдөр бүр сумо гэж хэрэгтэй хэрэггүй юм бичсээр л байх, мэдрэмжгүй сэтгүүлч, эсвэл хөлсөөр юу хамаагүй хамж шимж бичдэг юм шиг