Хакан Демир: Шигшээ багт легионер байх ёсгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Ираны сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хакан Демир Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хандан шигшээ багт гадаадын тамирчин оруулахгүй байхыг уриаллаа.

Тэрээр “Үндэсний ямар ч шигшээ багт гадаад тамирчин байх ёсгүй. Хориглох хэрэгтэй. Тухайн орны жинхэнэ иргэд, үгүй бол тэр улсад төрсөн тамирчин л орох ёстой. Хэрэв ФИБА ийм шийдвэр гаргавал бүх асуудал шийдэгдэнэ. Жишээ нь, бид Ливаны эсрэг тоглоход тэднийд гадаад легионер байж байгаа юм. Харин манайд байхгүй. Энэ бол шударга өрсөлдөөн биш. Хэрэв гадаад легионер авах ёстой бол бүх орон хоорондоо хэлэлцэж, ижилхэн байх шаардлагатай. Турк гадаад тоглогчтой, Испани ч гадаад тоглогчийн ачаар Еврод түрүүлсэн” гэж гомдол гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top