Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 16-нд Сербид эхлэх сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох ОХУ, Беларусын шигшээ багийн бүрэлдэхүүнд хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулсан.
ДБНХ-ны тайланд “ДАШТ-д оролцох ОХУ, Беларусын шигшээ багийн мэдүүлгэнд багтсан 235 хүнийг бид маш нягт шалгаж дууслаа. Энэ 235 хүн дотор сонгомол, чөлөөтийн бөхчүүд, дасгалжуулагч, албаны хүмүүс бүгд багтсан. Манай тусгай комисс хараат бус болон хувийн мөрдлөгийн байгууллагуудаас өгсөн мэдээллийг нягталж шалгаад 26 хүнийг ДАШТ-д оролцох боломжгүй гэж үзлээ. Энэ 26 хүн дайныг идэвхтэй дэмжсэн, эсвэл ямар нэг хүчний байгуулагад харьяалагддаг болох нь тогтоогдсон” гэж дурджээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ 26 хүний нэрийг дурдсангүй, бөх үү, албаны хүн үү гэдгийг зарласангүй.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар “ПБНХ-ноос надад маш олон янзын мэдээлэл ирүүлсэн. Хасагдсаг зарим бахчүүдийн талаар бид нэмэлт мэдээлэл, тодруулга ДБНХ-нд илгээсэн. Энэ шалгалт бол хууль зүйн ямар ч үндэслэлгүй зүйл. Бүх дэлхий эв найрамдлын бэлгэ тэмдэг Олимпын наадамд бэлтгэж байхад харин биднийг шалгаж байдаг. Бид ДАШТ-ээс хасагдсан залуусынхаа төлөө тэмцсээр байх болно. Гэхдээ бөхчүүдийг ДАШТ-д оруулах болзол, нөхцөл нь заримдаа ойлгомжгүй байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ чинь Парисын олимпид танктай очно гэдэг орос байна,буруу сэхсэн гар .Танктай очихыг нь харахгүй яах гэж гэж түрэмгийлэгчдийг оруулдаг байна аа.Дэлхийн аваргын дараа бол биднийг гуйгаад уйлаад байхаар нь яахав хэдэн хүн орууллаа гэхдээ оруулахгүй байх чинь яасан юм гэх оркууд даа оросууд\n
эзлэн түрэмгийлэгчдийг дэлхийн спортоос зайлуулах хэрэгтэй.
Муу янкуудын л явуулага бхгүй юу
Оросын шигшээ ороогүй ДАШТ давсгүй хоолтой адил шүү\n
Оруулж байгаа нь их юм гээд л зүгээр хэл амгүй оролцож л байхгүй, олон юм ярьж байж бүүр багаараа хасагдах нь л дээ, тэнэг иван чинь
Харинч ойлгомжтой бгаан бишүү?! Украйнаас бас Крымээс цэргээ гарга! Путиныг огцоруул өөр юуч хэрэггүй!