Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ, Беларусын бөхчүүдийг ДАШТ-д оролцуулах шийдвэр гаргасан. Энэ сарын 16-нд эхлэх ДАШТ-д оролцохоор тус хоёр улсаас албаны хүмүүс нийлээд 235 мэдүүлэг ирснээс ДБНХ 209-ийг нь зөвшөөрч, 26 хүнийг хассан.
Өрсөлдөгч орос бөхчүүд ДАШТ-д оролцох талаар Азербайжаны сонгомол барилдааны дэлхий, Европын хошой аварга Эльданиз Азизли “Спортын талаас нь авч үзвэл тэднийг ДАШТ-д оруулах нь зүйтэй. Орос тамирчид хоригт орсон үедээ яаж зовж байсныг би сайн ойлгож байна. Мэдээж би энэ хоёр орны явуулж байгаа улс төрийн бодлогыг дэмждэггүй. Гэхдээ спорт, улстөрийг холих нь буруу зүйл. Өрсөлдөөний тухайд орос бөхчүүд оролцох нь дэлхийн аварга болохоор зорьж байгаа бөхчүүдийн санааг зовоох ёсгүй. Бүгд урьд өмнөхтэй адилхан бэлтгэлээ хийж л байгаа” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )