Сагсан бөмбөг: Парисын олимпын 8 оролцогч тодорлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Азийн гурван улсад явагдаж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт өчигдөр өндөрлөсөн. Сербийн баг Литваг, Герман Латвийг ялснаар хоёр баг хагас шигшээд шалгарснаас гадна Парисын олимпын эрхээ авлаа. Тэд энэ ДАШТ-д Европын багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.

Одоогийн байдлаар Парис-2024 олимпын наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох 12 багийн найм нь тодроод байна.

Олимпын эрхээ авсан багууд: Серби, Герман (Европын шилдэг багууд), Франц (зохион байгуулагч орон), АНУ, Канад (Америк тивийн шилдэг багууд), Өмнөд Судан (Африкийн шилдэг баг), Япон (Азийн шилдэг баг), Австрали (Далайн орнуудын шилдэг баг).

Үлдсэн дөрвөн шигшээ багийг 2024 оны долоодугаар сарын 2-7-нд болох олимпын эрхийн тэмцээнээс тодруулна. Энэ тэмцээнд Ангол, Бразил, Грек, Гүрж, Доминикан БНУ, Египет, Испани, Итали, Кот-д’Ивуар, Латви, Ливан, Литва, Мексик, Шинэ Зеланд, Пуэрто-Рико, Словен, Филиппин, Финланд, Черногор, Багамын арлууд, Бахрейн, Камерун, Польш, Хорват улсууд оролцоно. Энэ 24 баг дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэгтээ түрүүлсэн баг Парисыг зорих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top