С.Шижирбат чөлөөт бөхийн ДАШТ-ийг тайлбарлана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 16-24-нд Серби улсын нийслэл Белград хотод явагдана. Тэмцээн 18 мянган хүний багтаамжтай Stark Arena хүрээлэнд явагдана. ДАШТ-ээр олимпын 90 эрх олгоно. Энэхүү чухал тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр эх орон даяар Premier Sports Network суваг Монгол Улсад анх удаа шууд дамжуулах юм.

Спортын сэтгүүлч, бөх тайлбарлагч С.Шижирбат шууд дамжуулалтын тайлбарлагчаар хамтарч ажиллана. Манай бөх сонирхогчид бөмбөрцгийн тайлбарлагчийн сонирхолтой тайлбартайгаар тэмцээнээ үзэх боллоо.

 

Top