Чөлөөт бөх: Гейбл Стивсон ДАШТ-д оролцохгүй гэж мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Токио олимпын аварга, чөлөөт бөхийн 125 кг-ын тамирчин Гейбл Стивсон АНУ-ын бөхийн холбоонд ДАШТ-д оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Ямар учраас нэрээ татсаныг мэдээлсэнгүй.

Токио олимпод түрүүлж, од болсныхоо дараа Гейбл Стивсон чөлөөт бөхийн тэмцээнд хоёр жил оролцоогүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвжээндээ эргэн ирж, АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Зургаадугаар сард нь шигшээ багийн сонгон шалгаруултад Мейсон Пэрристэй таарч, хоёр цэвэр ялж, ДАШТ-ий эрхээ авсан.

Гейбл ДАШТ-д оролцохгүй болсон тул Сербийн ДАШТ-д Мейсон Пэррис барилдах боллоо. Перрис 2022 онд АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн. 2019 онд Таллинд болсон өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн. Тэр тэмцээний финалд Ираны Амир Зарег цэвэр дарж байв. Мөн долоодугаар сард Унгарт болсон чансааны тэмцээнд түрүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 08

Холбоотойгоо мөнгөн дээрээ тохироогүй биз, өөрт ашиггүй бол шал дэмий Серби хүртэл тэнэж явах тэнэг хүн биш л гэж байна ш дээ

0  |  0
үнэн(103.57.93.99) 2023 оны 09 сарын 08

Бэртэл нь сэдэрсэн гэсэн

0  |  0
Top