Чөлөөт бөх: U-23 ДАШТ-ийг Албанид шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос U-23 дэлхийн аваргын тэмцээнийг Албанийн нийслэл Тиранад шилжүүллээ. Уг нь тус тэмцээн Финландад явагдах ёстой байсан ч Финландын Засгийн газар оросуудад виза өгөхгүй байж магадгүй болсон тул ДБНХ тэмцээнээ буцаан авсан байна.

Зургаадугаар сард болсон U-20 Европын АШТ-д Испанийн Засгийн газар оросуудад виза өгөөгүй. Тиймээс ДБНХ наймдугаар сарын U-20 дэлхийн аваргын тэмцээнийг Польшоос Иорданд шилжүүлж байсан билээ. Ер нь оросуудад виза өгөхгүй, тэдэнд дайсагнадаг орнууд чөлөөт бөхийн тэмцээн авахад хүндрэлтэй болох шинжтэй.

Финландын бөхийн холбооны ерөнхийлөгч Пекки Паавола “Бид маш их харамсаж байна. Гэхдээ ДБНХ ийм шийдвэр гаргах байх гэж таамаглаж байсан. Улс төрийн шалтгаанаар биднээс тэмцээнийг булаан авлаа. Балтын орнууд, Скандинавын орнуудын бөхийн холбоод ОХУ, Беларусыг тэмцээнээс хасах уриалга гаргаж байсан юм. Бид ДАШТ зохион байгуулах бүх бэлтгэлээ хангасан байсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

U-23 ДАШТ аравдугаар сарын 23-29-нд Албанид явагдана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.212.116.58) 2023 оны 09 сарын 10

Коммунист Сугараа чи амжихгүй шүү

0  |  0
укроп(202.21.127.160) 2023 оны 09 сарын 10

Хохь нь

0  |  1
Top