Тэрүнофүжи Намрын тэмцээнд барилдахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Мэргэжлийн сүмогийн ганц аварга Тэрүнофүжи энэ Ням гарагт Токиод эхлэх Намрын тэмцээнд барилдахгүй болжээ. Түүний багш Исэгахама ояката энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Яагаад барилдахгүй болов?

-Нурууны бага зэргийн гэмтэлтэй байгаа. Хоёр гурван хоноийн өмнөөс хоёулаа ярилцаж байгаад өчигдөр зодоглохгүй байхаар шийдвэрлэсэн. Эмнэлэгт очиж үзүүлсэн ч барилдах боломж байхгүй байлаа.

-Тэмцээний голоос барилдах боломж байгаа юу?

-Нэг сарын эмчилгээ шаардлагатай байгаа тул барилдахгүй. Давах ялах боломжтой болсон хойноо л барилдана.

-Өвдөгний бэртэлтэй нь адилхан хүнд гэмтэл үү?

-Нэлээд эртнээс нуруугаар нь тог гүйж байгаа юм шиг болоод байдаг байсан. Барилдсан ч ямар ч хүч гаргаж болдоггүй болчихдог юм байна лээ.

-Мэс засалд орох уу?

-Одоогийн байдлаар бол орохгүй. Одоо дусал хийлгэж, тариа тариулан, өвчинг нь намдаах эмчилгээ хийж байна. Болохгүй бол дараагийн шатны эмчилгээнд орно. Өвдөг зүгээр байгаа ч нуруу л болохгүй байгаа юм.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z (66.181.181.59)  2025 оны 03 сарын 13

Hoshoryu hurdan yokozuna bolood Terunofuji ahigaa zodog tailuulaad amraah heregtei bndaa

3  |  0
Зочин (59.153.113.229)  2025 оны 03 сарын 13

Зөв зөв, одоо башё бүрд барилдаж биеэ зовоож яадгийн, өвчтэй гээд л хэвтээд байхад яах вэ дээ

2  |  0
Top