Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 16-нд Сербид эхлэх сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох ОХУ, Беларусын шигшээ багт тусгай комисс гарган шалгалт хийж, 26 хүнийг ДАШТ-д оролцох боломжгүй гэж үзлээ. Энэ 26 хүн дайныг идэвхтэй дэмжсэн, эсвэл ямар нэг хүчний байгуулагад харьяалагддаг болох нь тогтоогдсон гэж мэдэгдсэн.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ 26 хүний нэрийг дурдсангүй, бөх үү, албаны хүн үү гэдгийг зарласангүй. Гэхдээ ОХУ-ын эх сурвалжаас үзэхэд олимпын аварга Заурбек Сидаков хасагдсан гэнэ. Түүний оронд Чермен Валиев ДАШТ-д барилдах бололтой. Харин Хүчний байгууллагад ажилладаг, дайныг эсэргүүцээгүй гэх шалтгаанаар Абдулрашид Садулаев, Завур Угуев нарыг оруулахгүй гэсэн цуурхал гарсан байсан ч хоёр аварга ДАШТ-д оролцох нь бараг тодорхой болжээ.
“Серби-2023” ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ баг
57 кг: Завур Угуев
61 кг: Абасгаджи Магомедов
65 кг: Шамиль Мамедов
70 кг: Евгений Жербаев
74 кг: Чермен Валиев
79 кг: Ахмед Усманов
86 кг: Арслан Багаев
92 кг: Магомед Курбанов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Абдулла Курбанов
Сэтгэгдэл ( 1 )
бүгдийг нь хасах хэрэгтэй рашистуудыг