Олимпын өмнөх ДАШТ-ий төгсгөл спорт сонирхочгдын хувьд гэнэтийн зүйл байлаа. Германы баг нэг ч ялагдалгүй дэлхийн аварга болсон бол Серби Италид ялагдсан ч плей-оффт тун сайн тоглосон билээ. Тэмцээний эхнээс АНУ, Канад гэсэн Америк тивийн хоёр финалд галгарна гэж байсан ч Европын багууд сайн тоглолоо. АНУ-ын баг медальгүй хоёр тэмцээн дараалан гэртээ харьж байгаа юм.
Финалын тоглолт эхлээд л сербүүд Добричийг гэмтлээр алдсан. Хжил тэнцүү өрөлдсөөг эхний үе 47-47 өндөрлөсөн. Гуравдугаар үед тэргүүлсэн Германчууд гуравдугаар үед ялсан баг хождог гэсэн үгийг үнэн болохыг баталлаа.
Герман – Серби 83 : 77
Герман: Шрёдер - 28, Вагнер - 19, Фойгтман - 12, Вагнер - 8, Бонга - 7, Обст - 7, Тайс - 2, Ло, Гиффей, Холлац, Тиман, Кремер
Серби: Аврамович - 21, Богданович - 17, Петрушев - 10, Йович - 9, Маринкович - 9, Гудурич - 4, Йович - 3, Давидовац - 2, Милутинов - 2, Добрич, Ристич, Симанич
Герман анх удаагаа сагсан бөмбөгийн дэлхийн аварга боллоо. Харин одоо ирэх жил Парист тэд ямар тоглолт үзүүлэх бол гэсэг асуулт сонирхолтой.
ДАШТ-2023 Бэлгэдлийн шигшээ
Сэтгэгдэл ( 0 )