Украин бөх Шишиг дүү нь дэмжихээр иржээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн Кокүгикан ордонд эхэллээ. Жюүрёо зиндааны украин бөх Шиши эхний өдөр Ичиямамототой таарч, ошидаги мэхээр ялагдлаа.

Түүний барилдааныг үзэхээр Украинаас дүү Юра нь ирсэн байв. Гэхдээ Юра ахдаа ирснээ хэлээгүй, гэнэтийн бэлэг барьсан байна. Тэрээр украин хэлээр бичсэн алчуур  барьсан байлаа.

Шиши “Коридороор гараад иртэл дүү сууж байхаар нь үнэхээр их гайхлаа. Дүүгээ хараад ялах гэж их хичээсэн боловч харамсалтай нь ялагдчихлаа. Энэ башёд доод тал нь 8 давах зорилготой” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Дүү Юра “Сүмо үнэхээр сонирхолтой юм. Би тойргийн барилдаан үзэж байсан ч башё анх удаагаа үзэж байна. Ах минь үнэхээр хүчтэй. Хичээж зүтгэсээр их чадалтай болсон байна. Ахыгаа ёкозүна болоосой гэж хүсдэг. Украины дайн эхлэсний дараа өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Японд ирсэн. Украинд байхдаа япон хэлний хичээл хийж байсан. Дайн эхлэхээс өмнө л Япон явж үзэхийг мөрөөддөг байлаа. Одоо Япон хэлний сургуульд сурахын хажуугаар Сайтама мужид Макдоналдьст цагийн ажил хийж байгаа. Японы компанид ажилд орох зорилготой” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юра(66.181.161.114) 2023 оны 09 сарын 11

Желаю вам успехов на будушем мы вас всегда смотрим.

0  |  0
Top