Хакүохо ирэх жил хүртэл барилдахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ од Хакүохо Намрын тэмцээний өмнө зүүн мөрний хагалгаанд орж, энэ тэмцээнд барилдахгүй болсон. Сүмо бөхийн холбоонд гаргасан хүсэлт дээр “Зүүн мөрний мэс ажилбарын дараах эмчилгээ хийлгэж байна. Бүрэн эдгэртэл 3 сар гаруй хугацаа шаардлагатай” гэж бичигдсэн байлаа. Тэгэхээр залуу бөх цолоо алдах нь тодорхой болжээ. Намрын тэмцээн, Кюүшюү башёд зодоглохгүй бол макүшитад унах юм.

Миягино ояката “Ирэх жилийн нэгдүгээр сарын тэмцээнд барилдах болно. Залуу хүн тул гэмтлээ бүрэн эдгээгээд эргэн ирэх хэрэгтэй. Мэс засал амжилттай болсон ч хоёрын хооронд байдалтай барилдвал дахиад сэдрэх болно. Сандарч, яаралгүй тэвчээртэй байх шаардлагатай. Бүрэн эдгэрсэн цагтаа барилдахгүй бол мөрний гэмтэл их хэцүү байдаг” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ми(202.126.88.104) 2023 оны 09 сарын 11

Мичин сүмоч яагаа вэ

0  |  2
Top