ОУОХ-ноос ОХУ-ын тамирчдын Парисын олимпод оролцох эрхийг нь хязгаарласан билээ. Украины дайныг дэмжсэн, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчдыг наадамд оруулахгүй гэж мэдэгдсэн. Мөн зарим спортын холбоод орос тамирчдаас дайны талаар анкет авч байж, тэмцээнд орох эрхийг нь өгч байгаа юм. Одоогийн байдлаар оросын багийн спортын бүх шигшээ олимпод оролцож чадахгүй болсон. Тиймээс Оросын зарим хэт “эх оронч” улстөрчид туг далбаа, сүлд дуулалгүй олимпод оролцсоноос бойкот хийсэн нь дээр гэж уриалж байгаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар “Тамирчдын ашиг сонирхлыг хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. Тамирчид оролцох эсэхээ өөрсдөө шийдэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ олимпын хөдөлгөөн санхүүгийн нөлөөнд хэт автсаныг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )