ДБНХ-ноос Сербид болох сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохыг орос, беларусь бөхчүүдэд зөвшөөрсөн ч хатуу хяналт, шалгалтыг давсан тамирчдыг л оролцуулна гэж мэдэгдсэн.
Хоёр улсын мэдүүлэгт бичигдсэн 235 бөх, дасгалжуулагч, албаны хүмүүсээс 26 хүн шаардлагад нийцэлгүй хасагдсан. Шаардлага гэдэг нь Украиын дайныг дэмжээгүй, олон нийтийн сүлжээнд дайныг дэмжсэн зүйл бичээгүй, хүчний байгууллагад харьяалалгүй гэсэн зүйл байлаа. Шалгалтыг ДБНХ-ны тусгай комиссоос гадна тагнуул, мөрдлөгийн хувийн компаниас авсан мэдүүлгэд үндэслэн гаргасан.
ОХУ-ын багаас Токио олимпын аварга Абдулрашид САДУЛАЕВ, Заурбек СИДАКОВ, Завур УГУЕВ нар хасагдсан гэсэн мэдээ явж байсан ч сүүлдээ Заурбек Сидаков үлдэж, оронд нь өөр бөх сонгох болсон байв. Гэвч ОХУ-ын Спорт бөхийн холбооноос тамирчныхаа гэм буруугүйг баталснаар түүнд ДАШТ-д оролцох зөвшөөрөл өгсөн. Тэрээр армийн ЦСКА багийн тамирчин юм.
Гэхдээ ДБНХ-ноос “Шалгалтын үйл явц дуусаагүй байгаа. Манай холбоо ДАШТ эхэлтэл мэдээллээ үргэлжлүүлэн авна. Дайныг дэмжсэн талаар нь ямар нэг шинэ мэдээлэл ирэхэд тэдний ДАШТ-д оролцох эрхийг шууд хасна” гэж мэдээллээ.
ОХУ-ын шигшээ баг
57 кг. Заур Угуев
61 кг. Абасгаджи Магомедов
65 кг. Шамиль Мамедов
70 кг. Евгений Жербаев
74 кг. Заурбек Сидаков
79 кг. Ахмед Усманов
86 кг. Арслан Багаев
92 кг. Владислав Валиев
97 кг. Абдулрашид Садулаев
125 кг. Абдулла Курбанов
Сэтгэгдэл ( 3 )
АНУ өчнөөн л аллага үйлдэж бснн. Хассан тохиолдол байдаггүй шүү. Монголхүү Дабльстандарт
Сэрбүүдийн жүжиг үү ,ингэж будилж байхаар үнэнээ хүлээж Олимпийн төрлөөс хасагд
Оросын шигшээ нь дан багууд юм шив дээр!!!!!