Сонгомол барилдааны олимпын хошой аварга Роман Власов Сербид эхлэх сонгомол барилдааны ДАШТ-д оролцохгүй. Власов Украины дайн эхэлснээс хойш В.Путин, Засгийн газраа дэмжиж байгаагаа байнга илэрхийлж ирсэн.
Тэрээр “Бөх бол бидний амьдрал” ном гаргасан бөгөөд номныхоо орлогыг Уъраинд байлдаж байгаа цэргүүдэд хандивлажээ. Тиймээс Украины Засгийн газраас Роман Власовыг хоригт оруулаад байсан юм.
ОХУ-ын сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч Гоги Когуашвили “Роман энэ улирлыг барилдахгүй өнжинө. Ирэх улирлаас олимпын шигшээд багтах боломж түүнд бий. Гэхдээ тэр шигшээ багийн цугларалтад оролцож, залуу бөхчүүдэд туслаж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 6 )
Эх оронч жинхэнэ Орос эр хүн байна
Жаахан бяртай боловч байдаг л нэг фашист бололтой
Оросуудгүй Олимп Дэлхийн аваргын тэмцээн зүгээр л махгүй, гурилгүй, давсгүй бантан!!!!
эх оронч мундаг залуу байна
Өөдгүй зусарч
новш