ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Геразиевич Мамиашвили хоёр хоногийн дараа эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-ий талаар сэтгэгдлээ хэллээ.
Тэрээр “Бурхан бидэнд энэ тэмцээнд эрүүл энх, сайн формтой оролцох боломж олгоосой гэж найдаж байна. Гэхдээ “Бурхандаа найд, гэхдээ өөрөө ч хичээ” гэсэн үг бий. Тамирчид, дасгалжуулагчдаас их зүйл хамаарна. Цар тахал, манай тамирчдыг хоригт оруулсан гээд сүүлийн жилүүдийн үйл явдлаас болоод ОХУ-ын спортын бүх төрлийн шигшээ баг хүнд байдалд ороод байна. Манай залуус, бүсгүйчүүд зорилгоо ойлгож байгаа. Бид спорт бол энх тайвны элч гэдгийг ойлгож байгаа. Дэлхийн спортын ертөнц манай шигшээд популист, өдөөн хатгасан маягаар хандахаа зогсооно гэж найдаж байна. Спорт бол энх тайван” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энхтайванч гэж шаажийна фязда чинь. эзлэн түрэмгийлэгчдийг дэлхийн спортод нар үзүүлэх ёсгүй.\n
Оросыг дэмжихгүй, Орост аятайхан хандахгүй бол популист гэнэ ээ, популист гэдэг үгээ ч ойлгоогүй иван байна
Энэ мамишвили гэгч Парисын олимпид танктай очихоо амласан,тэгээд хэн боль гээд байгаа юм ?.Бөөлжисөө буцааж идсэн хөгийн архичин оросууд