Чөлөөт бөх: Якутын 7 легионер ДАШТ-д барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Маргааш Сербийн нийслэлд сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ эхлэх гэж байна. Энэ тэмцээнээс Парисын олимпын анхны эрхийг олгох юм. Олимпын зургаан жин тус бүрд таван олимпын эрхийн төлөө өрсөлдөөн болно.

Хэдийгээр ДАШТ-д ОХУ-ын баг оролцож байгаа ч тус багт Якутын бөх багтаагүй. Гэхдээ долоон якут залуу гадаад орны нэр дээр олимпын эрхийн төлөө барилдах гэж байна.

Эрэгтэй 61 кг-д Георгий Окороков (Австрали), Николай Охлопков (Румын), Андрей Бекренев (Беларусь), 125 кг-д Айаал Лазарев (Кыргызстан), 57 кг-д Арыйаан Тютрин (Беларусь), Владимир Егоров (Хойд Македон), 65 кг-ын жинд Ньургун Скрябин (Беларусь) нар дэвжээнд гарахад бэлэн болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.55.183.178) 2023 оны 09 сарын 16

Чөлөөт дүрмэндээ өөрчлөлт оруулж нэг улсаас 3 бөх барилдахыг зөвшөөрөх хэрэгтэй!

2  |  0
Top