Чөлөөт бөх: Дагестан, Осетийн аль нь хүчтэйг шалгаруулна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Дэлхийн бөхийн ертөнцөд нэгэн сонирхолтой үйл явдал болох гэж байна. Бөх сонирхдог хүн болгоны заавал үзэх ёстой нэгэн тэмцээн мэргэжлийн Поддубный лигийн хүрээнд явагдах болно.

ОХУ-ын чөлөөт бөхөд дагестан, осети, буриад, якут гээд маш олон школа бий. Энэ дотроос сүүлийн 100 жилийн мөнхийн маргаан болох дагестан, осети бөхчүүдийн хэн нь илүү хүчтэй вэ асуултад бид хариу авах юм.

11 дүгээр сарын 3-нд Москвад болох Поддубный лигийн “PWL 6 Наследники Олимпа” тэмцээнд чөлөөт бөхийн Дагестан, Осетийн шигшээ баг халз үзэлцэнэ.

Шууд дамжуулалт: https://wrestlingtv.ru/

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 15

Оросын бага-уудын хэрүүл маньд ямар хамаатай юм бэ, будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бөх гэхээр л юу ч хамаагүй байхгүй байлгүй дээ

0  |  0
Top