Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр манай 4 бөх барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 17

Өчигдөр Сербийн нийслэлд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ хөшгөө нээлээ. Парисын олимпын эрхийн эхний тэмцээн гэдгээрээ онцлог, бөмбөрцгийн бүх хүчтэнүүд цугларсан тэмцээн ийнхүү эхэлж байгаа юм.

ДАШТ-ий эхний өдөр эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж, манайхаас 86 кг-д Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ дагах барилдаанд үлдсэн.

Өнөөдөр эрэгтэй 57, 74, 79, 92 кг-ын жингийн барилдаанууд эхэлнэ.

57 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Занданбудын Занабазар эхний тойрогт Беларусь Улсын тамирчин Шамела Дмитритэй таарсан. Ялахад олимпын аварга, ОХУ-ын Угуевтай барилдах болно.

74 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү, Серби Улсын тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболовтой таарчээ. Манай бөх олимпын аварга Сидаковын хэсэгт орсон.  

79 кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, БНХАУ-ын Ли Пейлонтой барилдана. Ялахад Украины бөхтэй учрах болно.

92 кг-ын жинд U23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ганбаатарын Ганхуяг, Израйл Улсын тамирчин Юри Калашников, Хажи Ражабау нарын ялсантай эхний барилдаанаа хийнэ.

9-р сарын 17 Ням

16:30. Эрэгтэй дагах барилдаан 61, 70, 86, 125 кг. Эрэгтэй урьдчилсан барилдаан 57, 74, 79, 92 кг.

21:00. Эмэгтэй жингийн сугалаа

23:00. Эрэгтэй хагас шигшээ 57, 74, 79, 92 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан Эрэгтэй 61, 70, 86, 125 кг.

03:00. 5-р байрны төлөө барилдаан (олимпын эрх) Эрэгтэй 86, 125 кг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 17

Өчигдрийн хэдээсээ дээрдэх юм байгаа юм болов уу даа, нэгэнт ялагчийн сэтгэл зүй суугаагүй улс өдийд түрүүлээд ялагдчихсан л байгаа болов уу, хурдхан ялагдчихаад гудамж метрлэж, дэлгүүр, хоршоо хэсэх л юм бодож байгаа байх доо

2  |  0
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 09 сарын 17

Та нар минь өчигдрийн 61,70,86,125 кг-хан шиг байв аа ядахдаа ухарч зугталгүй тулж зогсолгүй зоригтой барилдаж ялагдаж үз

3  |  0
Top