Өчигдөр Сербийн нийслэлд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ хөшгөө нээлээ. ДАШТ-ий эхний өдөр эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж, алтан медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.
Өчигдөр барилдсан 4 америк, 4 иран бөхөөс тус бүр гурав нь финалд шалгаран үлдсэн. Нийт 4 финалын барилдааны хоёр нь АНУ, Ираны бөхчүүдийн тулаан байх юм.
61 кг. Виталий Оруджев (АНУ) — Абасгаджи Магомедов ОХУ
70 кг. Амир Яздани (Иран) — Зейн Резерфорд (АНУ)
86 кг. Хасан Яздани (Иран) — Дэвид Тейлор (АНУ)
125 кг. Амир Заре (Иран) — Гено Петриашвили (Гүрж)
9-р сарын 17 Ням
16:30. Эрэгтэй дагах барилдаан 61, 70, 86, 125 кг. Эрэгтэй урьдчилсан барилдаан 57, 74, 79, 92 кг.
21:00. Эмэгтэй жингийн сугалаа
23:00. Эрэгтэй хагас шигшээ 57, 74, 79, 92 кг.
00:00. Медалийн төлөөх барилдаан Эрэгтэй 61, 70, 86, 125 кг.
03:00. 5-р байрны төлөө барилдаан (олимпын эрх) Эрэгтэй 86, 125 кг.
Сэтгэгдэл ( 1 )
Бөхийн орон монголын бөх аваргын төлөө гарч ирж чадаагүй нь жаахан сонин юм, эсвэл монгол бөхийн байх аа больчихсон юм уу