Ненад Лалович: Чадах чинээгээрээ улстөржихгүй байхыг хичээж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 17

Өчигдөр Сербид сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ. Дэлхийн спортын ертөнцөөс тусгаарлагдаад байсан ОХУ-ын тамирчид туг далбаагүй оролцож байгаа нь энэ тэмцээний нэг гол онцлог юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тэргүүн  Ненад Лалович энэ талаар сэтгүүлчдэд “Зарим спортын төрлөөс ялгаатай нь манай чөлөөт бөхийн хувьд бүх шилдэг тамирчид өрсөлдөх нь маш чухал. Дэлхийн улстөрийн тавцанд болж байгаа үйл явдлын улмаас шилдшүүдийг нэг дор цуглуулах нь маш хүнд байгаа. Гэхдээ манай холбоо чадах чинээгээрээ улстөржихгүй байхыг хичээж байна” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.55) 2023 оны 09 сарын 18

Алан хядагчдыг дэмждэг энэ новшийг зайлуулах хэрэгтэй!!!

2  |  2
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 18

Энэ Ояа нөхрөөс хурдан салахгүй бол чөлөөт удахгүй олимпын төрлөөс хасагдана шүү

3  |  3
Top