ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Матч ТВ”-д ярилцлага өглөө.
Мамиашвили “Бид цэвэр шударга өрсөлдөөний төлөө Сербид ирсэн. Харамсалтай нь хагалан бутаргах үйл явдал гарсаар байна. Манай бөх Абасгаджи Магомедов Украины Валентин Блесецкийг ялсан ч украин тамирчин барилдааны дараа гар барьсангүй. Энэ бол түүний буруу биш, дарга нарынх нь буруу. Өчигдөр Серби дэх АНУ-ын Элчин сайд ДБНХ-ны удирдлагыг хүлээн авч, уулзлаа. Гэхдээ ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчдийг урьсангүй. ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн намайг болон хятад бүсгүйг орхилоо. Ийм байдлын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Энэ ДАШТ-д ОХУ-ын баг оролцож байна гээд бүгд баяртай, аз жаргалтай байна. Бүгд бие биендээ туслаад сайхан байна. Олимпын наадам цэвэр шударга өрсөлдөөний талбар байх ёстой” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Tiin sh dee . Amidral bogino evtei baitsgaay daa
Ямар юмны баяртай байх вэ. Хэн ч баярлахгүй. Фашист оросуудыг оруулахгүй байх ёстой. Тэгээд ч энэ оросуудын талаар бичих монголд ямар хэрэгтэй юм. Монголчуудаа л харья
Үүрд зайлж далд ор ивануулаа
hutsdag ivan be
Сербүүд л баяртай байгаа байх, бусад нь ч мэдэхгүй, баярлаад байх юу л байв гэж дээ