Чөлөөт бөхийн ДАШТ: Эхний 2 өдөр манайхан медальд хүрсэнгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ Сербийн нийслэлд 2 дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Эхний хоёр өдрийн байдлаар манай бөхчүүд медалийн төлөө барилдаанд шалгарч чадсангүй.

Манайхнаас хамгийн олон барилдсан нь 86 кг-ын жингийн бөх, залуусын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын Кан Деа Кюг 4:0 оноогоор, хоёрдугаар тойрогт Туркменистаны Д.Оразгылыжовыг 14:9 оноогоор ялсан. Гуравдугаар тойрогт Ираны олимп, дэлхийн аварга Хассан Язданитай барилдаж, 0:11 оноогоор цэвэр ялагдлаа. Дагах барилдаанд манай бөх Австралийн Жэйден Лоуренсийг 4 минут 30 секундэд цэвэр ялж, олимпын хүрэл медальт Сербийн Майлс Аминед 2:8 оноогоор ялагдлаа.

Өчигдөр дэвжээнд гарсан манай 4 бөхийн хувьд дагах барилдаанд гарсангүй.

57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Занданбудын Занабазар эхний тойрогт Беларусын Дмитрий Шамелог 6:0 оноогоор ялж, дараа нь Токио олимпын аварга, Оросын олимп, дэлхийн аварга Заур Угуевтай таарсан. Заурт 0.6 оноогоор ялагдсан. Харамсалтай нь Угуев дараа нь ялагдсанаар дагах барилдаанд гарах боломжгүй боллоо.

74 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү эхний даваанд гоц мөргөн, дараа нь Серби Улсын тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболовтой барилдаж, 1:11 оноогоор цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

79 кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, БНХАУ-ын Ли Пейлоныг 5 минут 55 секундэд цэвэр ялж, дараагийн даваанд Украины Васил Михаиловт 0:10 оноогоор цэвэр ялагдлаа.

92 кг-ын жинд U23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ганбаатарын Ганхуяг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Беларусын Хажи Ражабовыг 7:0 оноогоор ялаад, дараагийн тойрогт 2023 оны Азийн аварга, Японы Араш Ёшидатай өрсөлдөж, 1:11 оноогоор цэвэр ялагдав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.57.93.253) 2023 оны 09 сарын 18

Спортын сэтгүүлчид ээ манай чөлөөтийн тамирчдыг жин тус бүрээр том тэмцээнүүдэд яаж оролцож байгаа талаар бичих ёстой юм биш үү. 61кг-н Наранхүү 2023 оны Азийн аваргаар бил үү Абакаровд хөшиж эргүүлэх мэхээр оноогоор цэвэр ялагдаж байсан.Гэтэл сая хэдхэн сарын дараа Дэлхийн аваргаар Украйны бөхөд мөн нөгөө мэхээр 1-ийн даваанд ялагдлаа. Өмнөхөөсөө сургамж авч бэлтгэл дээрээ хамгаалах талаар ажилладаггүй бололтой,өөрөө л хичээхгүй бол яаж амжилтад хүрэх билээ?.

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 18

Медаль, олимпын эрх ч хэцүү юм биш үү, өөдрөг байж болно оо, гэхдээ бодит байдалтайгаа эвлэрэх л хэрэгтэй болох нь дээ чөлөөтийн холбооныхон болон энэ хөлсний бичээч

0  |  0
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 18

Медальд хүрсэнгүй гэнэ үү, медальд хүрэх ямар ч найдваргүй юм биш үү, мөрөөдсөн ч бас учиртай мөрөөдмөөр байна шүү

0  |  0
Top