Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр 3 дахь өдрөө Сербид үргэлжлэн явагдана. Өнөөдөр 57, 74, 79, 92 кг-ын жингийн медальтнууд тодрох бол эрэгтэй 65 кг, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд эхлэх юм. Манай хоёр бөх медаль, олимпын эрхийн барилдаандаа орно. Эрэгтэй шигшээ багийн сүүлийн найдвар хоёр тамирчныхаа захыг мушгин сууцгаая.
Эрэгтэй 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александр Семисоровтой таарсан.
Эрэгтэй 97 кг-ын жинд спортын мастер Балтмөнхийн Бадамдорж Молдавын тамирчин Раду Лефтертэй эхний тойрогт учирсан. Түүнийг ялвал АНУ-ын Снайдертай барилдах болно. Сугалаа харахад ОХУ-ын Садулаев, Америкийн Снайдер хоёр үргэлжлүүлэн ялаад байхад хагас шигшээд хоорондоо таарах нь.
Мөн эмэгтэй 55 кг-д Ч.Отгонтуяа, 59 кг-д Х.Болортуяа нар эхний барилдаанаа хийнэ. Ч.Отгонтуяа Япон, Беларусын бөхийн ялсантай барилдах бол Х.Болортуяа Беларусын Кристина Сазыкинатай учраа таарчээ.
9-р сарын 18 Даваа
Эрэгтэй
16:30. Дагах барилдаан 57, 74, 79, 92 кг. Урьдчилсан барилдаан 65, 97 кг.
23:00. Хагас шигшээ 65, 97 кг.
00:00. Медалийн төлөөх барилдаан 57, 74, 79, 92 кг.
03:00. 5-р байрны төлөөх барилдаан (олимпын эрх) 57, 74 кг.
Эмэгтэй чөлөөт
16:30. Урьдчилсан барилдаан 55, 59 кг.
23:00. Хагас шигшээ 55, 59 кг.
Сэтгэгдэл ( 3 )
Угаасаа чөлөөт нэг их удахгүй олимпын төрлөөс хасагдана, тэгэхээр бас нэг дэмий юманд мөнгө үрэх хэрэггүй болж, энэ хэдэн жуулчин бөхөөс сална доо
Эрэгтэй багийг ч татан буулгачихмаар болсон юм байна даа, ямар ч найдвар алга, олимпын эрх, медаль энэ тэр бол хэт холын мөрөөдөл болчихсон юм байна
Тулга алт аваарай