Садулаев сүүлийн 2 жилд 5 ялсан бол Снайдер 37 давжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр 3 дахь өдрөө Сербид үргэлжлэн явагдана. Өнөөдөр 57, 74, 79, 92 кг-ын жингийн медальтнууд тодрох бол эрэгтэй 65 кг, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд эхлэх юм.

Эрэгтэй 97 кг-д хоёр аваргын супер тулаан олны сонирхлыг гойд татаж байгаа. Олимпын хошой аварга, ОХУ-ын Абдулрашид Садулаев, олимпын алт, мөнгөн медальт, АНУ-ын Кайл Снайдер нар хоёр жилийн дараа тэмцээнд тулах нь. Гэхдээ орос бөхчүүд чансааны оноо байхгүй тул сугалаа хоёр аваргыг хагас шигшээд таарахаар гарсан.

Хоёр бөхийн сүүлийн 2 жилийн үзүүлэлт огт өөр байгаа нь Кайлд ашигтай байгаа.  Абдулрашид сүүлийн 2 жилд 5 барилдаж, 5 ялсан. 2022 онд мэргэжлийн Поддубный лигт А. Гуштыныг 7:0, 2023 онд Кубок содружества тэмцээнд Ш.Мусаевыг 6:1, С.Козыревыг 5:2, А.Тажудинов гарч ирээгүй, А.Жабраиловыг 3:2 ялсан билээ.

Харин Кайл Снайдер олон улсын том тэмцээнүүдэд сүүлийн 2 жилд 37 ялалт байгуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Самар ид(202.126.88.157) 2023 оны 09 сарын 18

0  |  0
Top