Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр 3 дахь өдрөө Сербид үргэлжлэн явагдана. Өнөөдөр 57, 74, 79, 92 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Токио олимпын аварга Заурбек Сидаков ЦСКА буюу армийн багт харьялагддаг “хэргээр” ДАШТ-ээс хасагдах шахсан. Гэвч эцсийн мөчид түүнд зөвшөөрөл олгосон юм.
Тэрээр “ДАШТ-д оролцож чадахгүй нь гэж их айж байлаа. Орох зөвшөөрөл өгснийг сонсоод маш их баярласан. Манай шигшээ баг сайн бэлтгэсэн. Барилдаан болгондоо анхаарч барилдана. Урьд өмнөх шигээ л барилдана. Ямар нэг шинэ зүйл бодож, сэтгэхгүй. Онцлохоор өрсөлдөгч байхгүй. Түрүүлнэ гэсэн ганцхан зорилготой” гэж ДАШТ-ий өмнө ярьж байв.
74 кг
Хагас шигшээ
Туран Байрамов (Азербайжан) - Заурбек Сидаков (ОХУ) - 1:7
1/4 финал
Хетик Цаболов (Серби) - Заурбек Сидаков (ОХУ) - 4:6
1/8 финал
Заурбек Сидаков (ОХУ) - Юнес Эмами (Иран) - 6:0
Бекзод Абдурахмонов (Узбекистан) - Заурбек Сидаков (ОХУ) - 0:3
Урьдчилсан барилдаан
Автандил Кенчадзе (Гүрж) - Заурбек Сидаков (ОХУ) - 6:7
Сэтгэгдэл ( 0 )