Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Тулга хэлмэгдэж, Ч.Отгонтуяа дагах барилдаан хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ өчигдөр 3 дахь өдрөө Сербид үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэй 65 кг, 97 кг, эмэгтэй 55 кг, 59 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болсон.

Эрэгтэй 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александр Семисоровтой таарсан. Түүнийг 9:2 оноогоор ялж, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевтай хүч үзсэн. Энэ барилдаан шүүгчдийн алдаагаар өндөрлөж, манай бөх 6 минутын турш давамгайлсан ч 3:3 сүүлийн оноогоор ялагдлаа.

Эрэгтэй 97 кг-ын жинд спортын мастер Балтмөнхийн Бадамдорж Молдавын тамирчин Раду Лефтертэй учирсан. 4:0 тэргүүлж байсан манай бөх долоон оноо дараалан алдаж, ялагдлаа.

Эмэгтэй 55 кг-д Ч.Отгонтуяа 2017, 2018 оны Дэлхийн аварга Харүна Окунад 9:2 оноогоор ялагдсан. Япон бөх финалд шалгарсан тал Ч.Отгонтуяа дагах барилдаанд орно.

Эмэгтэй 59 кг-д Х.Болортуяа Беларусын Кристина Сазыкинаг цэвэр ялж, дараагийн тойрогт Азербайжаны бөх Европын наадмын хүрэл, Европын АШТ-ий 3 хүрэл медальт Алёна Колесникт 3:6 оноогоор ялагдлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.240.53) 2023 оны 09 сарын 19

УС ууж өвс идсэн юм шиг барилддаг нөхөдүүдийг авч явсан юм уу ямарч идэвхгүй чөлөөт бөх сүйрчихсэн байна даа

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 19

Чөлөөтийн нусан таглаанууд ялагдчихаараа л луйвардуулсан, хэлмэгдсэн болж өрөвдүүлэх тактик хэрэглэдгээ больмоор юм, Бадарч шиг юм болох нь л дээ

0  |  0
Top