Казахстаны анхны дэлхийн аварга Ризабек Айтмухан

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Өчигдөр Сербид Казахстаны чөлөөт бөхөд түүхэн үйл явдал тохиолоо. Эрэгтэй 92 кг-ын жинд Казахстаны Ризабек Айтмухан Азербайжаны Осман Нурмагомедовыг 4:2 ялж, тус улсын түүхэн дэх анхны дэлхийн аварга боллоо. Айтмухан энэ жил залуучуудын ДАШТ-д мөн түрүүлсэн билээ.

Барилдааны дараа тэрээр “Бүгдэд, Ассаламалейкум! Маш их хөдөлмөрлөсний эцэст энэ медалийг авлаа. Аав минь өглөө болгон намайг 06,00 цагт сэрээж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Би есөн жил барилдлаа. Бурханы тааллаар би Казахстаны анхны дэлхийн аварга боллоо. Одоохондоо дэлхийн аварга болсноо бүрэн ухаарч амжаагүй байна. Допингийн шинжилгээний дараа л ойлгох байх. Казахстанд гэртээ харьсны дараа  жинхнээсээ баярлах байх” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top