Чөлөөт бөхийн ДАШТ: 3 дахь өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Өчигдөр Белград хотод ДАШТ-ий дөрвөн жингийн медальтнууд, Парис олимпын арван эрхийн эзэд тодорлоо.

Их спортод эргэн ирсэн оросууд энэ өдөр 2 алтан медаль, олимпын 3 эрх авсан байна. Олимпын аварга Заурбек Сидаков энэ жинд хэн нь лидер вэ гэдгээ харуулж, зургаан хүнд барилдааны эцэст дэлхийн аварга боллоо. Финалд тэрээр Америкийн Кайл Дейкийг 10:7 ялсан юм.

57 кг-д нутгийн бөх Стеван Мичич Японы Рэй Хигүчиг 6:4 ялснаар тэргүүн байр эзлэв. АНУ-д амьдарч, бэлтгэл хийдэг Мичич энэ жингийн гол сэнсаац байлаа. Олимпын аварга Угуев медальгүй ч олимпын эрхтэй нутаг буцах нь.

Насанд хүрэгчдийн тэмцээнээс Азийн хүрэл медаль л хүртэж байсан казах залуу Ризабек Айтмухан 92 кг-д түрүүлж, Казахстаны анхны дэлхийн аварга болсон.

Белград-2023 ДАШТ

57 кг

Финал

Рэй Хигүчи (Япон) - Стеван Мичич (Серби) - 4:6

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Арсен Арутюнян (Армени) - Мейранбек Картбай (Казахстан) - 11:0

Зелимхан Абакаров (Албани) - Завур Угуев (ОХУ) - 4:4 (+:- )

74 кг

Финал

Заурбек Сидаков (ОХУ) - Кайл Дейк (АНУ) - 10:7

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Хетик Цаболов (Серби) - Туран Байрамов (Азербайжан) - 6:4

Даичи Такатани (Япон) - Георгиос Кугиомцидис (Грек) - 6:4 цэвэр

79 кг

Финал

Ахмед Усманов (ОХУ) - Владимер Гамкрелидзе (Гүрж) - 4:1

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Мохаммад Ноходи (Иран) - Орхан Абасов (Азербайжан) - 10:0

Василий Михайлов (Украин) - Болат Сакаев (Казахстан) - 3:1

92 кг

Финал

Ризабек Айтмухан (Казахстан) - Осман Нурмагомедов (Азербайжан) - 5:2

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Фейзуллах Актюрк (Турк) - Мириани Майсурадзе (Гүрж) - 5:2

Захид Валенсия (АНУ) - Араш Ёшида (Япон) - 10:0

Олимпын эрхийн барилдаан

57 кг. Завур Угуев (ОХУ) - Мейранбек Картбай (Казахстан) 4:0

74 кг. Георгиос Кугиомцидис (Грек) -Туран Байрамов (Азербайжан) - (+:- ) 8:8 байх үед азербайжан бөх гурав дахь торгуулиа авчээ.

ДАШТ-ий медальтнууд

57 кг.

1. Стеван Мичич (Серби).

2. Рей Хигүчи (Япон).

3. Арсен Арутюнян (Армени), Зелимхан Абакаров (Албани).

74 кг.

1. Заурбек Сидаков ОХУ.

2. Кайл Дейк (АНУ).

3. Хетаг Цаболов (Серби), Даичи Такатани (Япон).

79 кг.

1. Ахмед Усманов ОХУ.

2. Владимир Гамкрелидзе (Гүрж).

3. Мохаммад Ноходи (Иран), Василий Михайлов (Украин).

92 кг.

1. Ризабек Айтмухан (Казахстан).

2. Осман Нурмагомедов (Азербайжан).

3. Фейзуллах Актюрк (Турк), Захид Валенсия (АНУ).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top