Садулаев гэмтлийн улмаас ДАШТ-ийг орхиж магадгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Өчигдөр ДАШТ-ий эрэгтэй 97 кг-ын жинд ээлж дараалан сенсаац гарч, алтан медалийн гол найдвар гэгдэж байсан бөхчүүд ээлж дараалан өвдөг шороодлоо. АНУ-ын Снайдер, ОХУ-ын Садулаев нар Бахрейны шигшээ багийн дагестан легионер Ахмед Тажудиновт ялагдсан юм.

Сонирхолтой нь Ахмед арваад жилийн өмнө Абдулрашид Садулаевтай хамт зураг авхуулж байжээ. Тэр үедээ Орос танкийг унагаана гэж зүүдлээгүй нь лавтай.

Абдулрашид Садулаев эхний барилдаанаас л форм муутай байгаа нь харагдаж байлаа.

1/16 финал

Абдулрашид Садулаев (ОХУ) - Николас Де Ланже (ӨАБНУ) - 7:0

1/8 финал

Абдулрашид Садулаев (ОХУ) - Владислав Байцаев (Унгар) - 4:2

1/4 финал

Моджтаба Голейдж (Иран) - Абдулрашид Садулаев (ОХУ) - 4:4 цэвэр

Хагас шигшээ

Ахмед Тажудинов (Бахрейн) - Абдулрашид Садулаев (ОХУ) - гэмтэл (+:- )

Хоёрдугаар үед Абдулрашид 2:9 ялагдаж байхдаа хүзүүний гэмтлээ сэдрээж, барилдааныг үргэлжлүүлээгүй. Гэхдээ Садулаев хүрэл медаль, олимпын эрхийн төлөө барилдах эрхтэй үлдсэн. Магадгүй Снайдертайгаа тэнд таарч мэдэх юм.

Харин өнөөдөр өглөө ОХУ-ын шигшээ багаас түүнийг барилдахгүй байж магадгүй талаар мэдээллээ.

Мэдээлэлд “Садулаевын хүзүүн дээр маш том ивэрхий гарсан. Их өвчинтэй эд. Чөлөөт бөхөд байнга шилдэж, алгаддаг тул тун хэцүү гэмтэл. Энэ гэмтлийг тэр ДАШТ-ий өмнө шигшээ багийн цугларалт дээр авсан юм. Эмч нар эмчилсэн тул зүгээр гэж бид бүгд бодож байлаа. Гэвч шөвгийн наймд Ираны бөхтэй барилдахдаа хөндөөд сэдэрсэн. Хагас шигшээд Садулаев барилдахад маш хүнд байсан ч дэвжээн дээр гарсан. Ер нь тэр маргааш барилдаж чадахгүй, тэмцээнээ дуусгах байх. Түүнд эрүүл энхийг хүсье. Гэмтэлтэй ч тэр эрэхлхгээр барилдсаар байсан” гэж дурдсан байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top