Чөлөөт бөхийн ДАШТ: Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Сербийн нийслэлд явагдаж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын баг анхны медалиа, олимпын эрхтэйгээ авлаа.

Эмэгтэй 50 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ өнөөдөр алтан медалийн төлөө Японы Юи Сүсакитай барилдана.

Манай бөх эхлээд ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Беларусын Ксения Станкевичийг 12:1 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарсан.

Хагас шигшээд Д.Отгонжаргал олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр боллоо.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kwo(66.181.160.5) 2023 оны 09 сарын 20

Орхон бас медальтай ирэх байлгүй дээ

2  |  0
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 20

Японтой барилдах юм бол алт бол горьдолтгүй, гэхдээ яах вэ чөлөөтийн шалны алчуурууд ичсэн нүүрнийхээ урд барьж ирэх нэг хаалт, холбооны ажилгүй дарга нар нь нүүр тахлах ганц медальтай болж дээ

3  |  0
7(66.181.160.20) 2023 оны 09 сарын 20

Сайн байна амжилт хүсье

1  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 09 сарын 20

YLNA AA.

1  |  0
Top