Чөлөөт бөхийн ДАШТ: Манай бөхчүүдийн барилдааны дүн

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Сербийн нийслэлд чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр манай таван бөх дэвжээнд гарсан.

Эмэгтэй 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан.

55 кг-д Японы бөх, дэлхийн хошой аварга Харүна Окүнод 2:9 оноогоор хожигдсон Ч.Отгонтуяа дагах барилдаанд дэлхийн залуучуудын аварга, Беларусын Арина Мартыноваг цэвэр ялаад, дараа нь 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт, Канадын Карла Годинест 1:5 оноогоор ялагдав.

57 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европийн хошой аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Украины Алина Хрушина Акобиятай барилдах байсан ч өрсөлдөгч бөх гэмтлийн улмаас гарсангүй. Ингээд гуравдугаар тойрогт Унгарын бөх Рамона Галамбошт 5:6 оноогоор ялагдав.

65 кг. Т.Энхжин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европын хошой аварга, Болгарын Мими Христоватай барилдаж, 0:10 оноогоор цэвэр ялагдлаа.

76 кг-д Н.Загардулам эхний тойрогт Африк тивийн хошой аварга Нигерийн Ханна Рюебентэй барилдаж, 7:13 оноогоор ялагдав.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 20

Эд ичиж зовно гэж байхгүй ээ, үргэлж ингэж шал арчсаар байгаад цайрчихсан улс ш дээ, цаашид ч улсын зардлаар жил бүр шал арчиж байх санаатай л байгаа даа наадуул чинь, даварчихсан гарууд шүү

0  |  1
45(202.70.37.160) 2023 оны 09 сарын 20

Най алга ингэж мөнгө үрэх хэрэг байна уу дэвжээний алчуурууд

1  |  1
Top