Чөлөөт бөх: Бахрейн, Унгарын дагестан бөхчүүд Дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Өчигдөр 65, 97 кг-ын жингийн барилдаан өндөрлөснөөр ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө.

65 кг-д Унгарыг төлөөлж байгаа, дагестан залуу Исмаил Мусукаев түрүүлж, анх удаагаа дэлхийн аварга боллоо. Түүнтэй финалд өрсөлдсөн Пуэрто-Рикогийн Себастьян Ривера энэ жингийн жинхэнэ сенсаац байв. АНУ-д бэлтгэл хийдэг тэрээр бөхийн орны тамирчдыг ирэх олимпод сандаргана гэдгээ харуулсан.

97 кг-ын жингийн хоёр лидер олимпын аваргын төлөөх өрсөлдөөнд шинэ лидер орж ирж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. ОХУ-ын Абдулрашид Садулаев Белградад хүзүүний гэмтэлтэй ирсэн. Шөвгийн наймд Ираны Можтаб Голейдж хүчтэй шилдсээр байгаад гэмтлийг нь сэдрээсэн. Абдулрашид хагас шигшээд шалгарсан ч олигтой барилдаж чадалгүй, голоос нь гарсан. Орос танк хүрэл медаль, олимпын эрхийн төлөө барилдалгүй Москва буцаж, яаралтай хагалгаанд орох болсон. АНУ-ын Кайл Снайдер хүрэл медальтай тэмцээнийг дуусгасан. Тэднийг буулгаж авсан бөх нь Дагестаны А.Садулаевын нэрэмжит сургуулийн уугуул, Бахрейны шигшээ багийн Ахмед Тажудинов байлаа. Өчигдөр финалд ч тэрээр Азербайжаны дагестан бөх Магомедхан Магомедовыг цэвэр дарсан. Парисын олимпод 97 кг-ын жингийн өрсөлдөөн хамгийн хурц байх нь ойлгомжтой боллоо.

65 кг

Финал

Исмаил Мусукаев (Унгар) - Себастьян Ривера (Пуэрто-Рико) - 10:0

Хүрэл медалийн төлөө

Вазген Теванян (Армени) - Максим Сакултан (Молдав) - 5:1

Шамиль Мамедов (ОХУ) - Рахман Амузадхалили (Иран) - 8:6

97 кг

Финал

Ахмед Тажудинов (Бахрейн) - Магомедхан Магомедов (Азербайжан) - 6:1 цэвэр

Хүрэл медалийн төлөө

Кайл Снайдер (АНУ) - Абдулрашид Садулаев (ОХУ) - гэмтэл (+:- )

Гиви Мачарашвили (Гүрж) - Ибрагим Чифчи (Турк) - 6:2

Олимпын эрхийн барилдаан

65 кг. Рахман Амузадхалили (Иран) - Максим Сакултан (Молдав) - 10:0

97 кг. Ибрагим Чифчи (Турк) - Абдулрашид Садулаев (ОХУ) - гэмтэл (+:- )

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top