Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ дээр Казахстан улс түүхэндээ анхныхаа дэлхийн аваргыг хүлээн авсан билээ. Эрэгтэй 92 кг-ын жинд өрсөлдсөн, 19 настай Ризабек Айтмухан дэлхийн аварга болсны дараа Казахстанд түүний талаар ярьж, шуугиж эхэллээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Чөлөөт бөхийн тамирчин Ризабек Айтмуканд Белград хотод дэлхийн аварга болсонд нь баяр хүргэе. Тэр Казахстаны анхны чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо. Энэ бол түүхэн амжилт. Ризабек Айтмуканы ялгуусан ялалт хүүхэд, залуучуудын дунд спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна”
Дэлхийн аварга болсон Ризабек Айтмухан хугацаат цэргийн албан хаагч юм байна.
Казахстаны ДХЯ-ны албан ёсны цахим хуудсан дээр “Хойд Казахстан мужийн Кишкенеколь тосгоны уугуул, байлдагч Ризабек Айтмухан энэ зун цэрэгт татагдаж, Үндэсний Гвардид алба хааж байгаа билээ. Байлдагчид баяр хүргэе” гэж бичжээ.
Холимог тулаанч Куат Хамитов “Түүхэн өдөр. Жаксылык Ушкемпиров нарын манай домогт тамирчид харамсалтай нь энэ өдрийг үзэж чадсангүй. Бүх казахуудад баяр хүргэж байна. Ойлгомжгүй, сонин спортын төрлүүдэд бид жил болгон 200-300 сая өгдөг. Энэ мөнгийг бид гаднын тамирчдад өгөөд байна. Тийм болохоор би Казахстаны бүх сайд нарт хандаж байна. Жирийн тосгоноос гарсан энэ залууд ганц сая ам.доллар өгчихөөч. Тэгвэл хөдөөний бүх хүүхэд спортоор хичээллэж, алдартай тамирчин болох мөрөөдөлтэй болно” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Казакууд түүнд 100.000$ өгөх нь тодорхой. Харин 1.000.000$ өгөх нь юу л бол.
Хичнээн мундаг байлаа ч нэг бөхөд, тэгээд чөлөөтийн дэлхийн аваргад сая доллар өгөх ч арай сэрүүдэх байх аа, кк дураараа2 юм ярих юм аа, за тэгээд хасгуудын явдал маньд юуны хамаа, манайхан л тэгж тэнэгтэхгүй бол барж