Сербийн нийслэлд болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өчигдөр эхэлсэн. 50, 57, 65, 76 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдлаа.
Өнөөдөр дөрвөн жингийн медалийн төлөөх барилдаанууд болох юм. Манай Д.Отгонжаргал Японы Сүсакигаас даагаа нэхэхээр дэвжээнд гарах болно.
Алтан медалийн төлөөх барилдаан
50 кг. Юи Сүсаки (Япон) – Д.Отгонжаргал (Монгол)
57 кг. Анастасия Ничита (Молдав) - Цүгүми Сакүраи (Япон)
65 кг. Мэйси Килти (АНУ) - Нонока Озаки (Япон)
76 кг. Айпери Медет Кызы (Кыргызстан) - Юка Кагами (Япон)
00.00 цагаас медалийн барилдаанууд эхэлнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Ялах л болно.Отгонжаргал чи сайн шүү! Ялагдсан алдаан дээрээ анализ хийсэн байгаа даа, Амжилт!
Самурай охиныг дийлэхгүй байх оо, ноднин ялчихсан юм бол энэ жил бүр итгэлтэй болчихсон байгаа ш дээ
Ноднин бараагүй, энэ жил барах уу, Япон хүн урьд жилээсээ муудна гэж байх уу
Ойлгомжтой, япон охидууд өнөөдөр 4 алт авчээ гэж