Чөлөөт бөхийн ДАШТ: Өнөөдөр манай 5 бөх барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд, 50, 57, 65, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдана.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн финалд МУГТ Д.Отгонжаргал, Японы Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д цэргийн дэлхийн аварга, U23 ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал Шведийн бөх, Европын хошой аварга Ионна Малмгрентэй таарсан. Ялахад Канад, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана. Түүний талд АНУ, ОХУ-ын бөхчүүд байгаа бол Японы супер охин Акари Фүжинами нөгөө талд хуваарилагджээ.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга, МУГТ Пүрэвдоржийн Орхон БНХАУ-ын тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, Ази Тивийн аварга Лон Жиатай эхний барилдаанаа хийнэ. Ялахад Канад, Мексикийн тамирчдын давсантай учрах юм. Түүний талд Киргизийн Тынибекова байгаа бол нөгөө талд Япон, Америк бөхчүүд оржээ.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа Сербийн Эмилия Яковлевичтой учраа таарав. Ялахад Канад, Казахстаны ялсан бөхтэй барилдана. Энэ талд АНУ, хятад бөхчүүд бий.

Эмэгтэйчүүдийн 72 кг-д ОУХМ Энх-Амарын Даваанасан Польшийн Наталья Стрзалкатай эхний тойрогт барилдана. Давсан тохиолдолд Канад, Болгарын давсантай таарна. Түүний талд Казахстаны бөх байгаа бол Япон, АНу бөхчүүд нөгөө талд бичигджээ.

9-р сарын 20 Лхагва

Эмэгтэй чөлөөт

16:30. Дагах барилдаан 50, 57, 65, 76 кг. Урьдчилсан барилдаан 53, 62, 68, 72 кг.

23:00. Хагас шигшээ 53, 62, 68, 72 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан 50, 57, 65, 76 кг.

03:00. 5-р байрны төлөөх барилдаан (олимпын эрх) 50, 57, 76 кг.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(66.181.161.17) 2023 оны 09 сарын 20

Орхон киргизийг ялчихвал финалд хүрлээ. Урагшаа дэмжиж байгаа шүү монголчууд нь

0  |  0
Zochin(46.114.0.253) 2023 оны 09 сарын 20

Orhon bol demii bxaa.Harin busad ohidiig bol harna shu

1  |  0
Зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 20

Муу амлаад байсан юм байхгүй ээ, угаасаа бодит байдал тийм байна, мөрөөдөл бодит байдал хоёрын хооронд бас зай байна аа байна

2  |  0
Монгол(202.9.41.17) 2023 оны 09 сарын 20

Муу амтай гарууд вэ дэмжээд хамт ялагдаад сууж байгаач\n\n

2  |  0
үнэн бол үнэн(103.212.116.153) 2023 оны 09 сарын 20

Орхон нэг ч давж чадахгүй, угаасаа дийлэхгүй юмнуудтай таарч

0  |  3
Зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 20

Орхон нэмэргүй байх аа, ид үед аль эрт өнгөрсөн ш дээ, Орхон ч муудсан, одоо энэнээс айдаг амьтан ч гэж юу байх вэ, арчаад хаячихна л гэцгээх биз

1  |  4
Top