ДБНХ-ноос орос, украин бөхчүүдэд гар барихгүй байх заавар өглөө

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

ДБНХ-ны удирдлагаас “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож байгаа орос, украин бөхчүүдэд заавар өглөө.

Холбооны мэдэгдэлд “Өрсөлдөгч хоёрын хэн нэг нь гар барихаас татгалзахад эвгүй байдал үүсэж байна. Ийм байдал дахин гаргахгүйн тулд хоёр орны тамирчдад гар барихгүй байх заавар өглөө. Мөн Украины бөхчүүдийн барилдаанд орос шүүгч, ОХУ-ын тамирчдын барилдааныг украин шүүгч шүүхгүй байхаар шийдвэрлэлээ” гэжээ.  

Одоогийн байдлаар тус улсуудын тамирчид хоёр удаа таарч, украин бөхчүүд гар барихаас татгалзаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top